COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хэлэлцэх шүүх хурал ДАХИН хойшиллоо

2019 оны 5 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэний дагуу цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцсэн байна.

Гэвч яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Өмнө нь 2019 оны тавдугаар сарын 21-ний шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзан, ерөнхий шүүгч хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн ч өнөөдөр мөн л өмгөөлөгч нь шүүгчээс татгалзсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
603879
2 эможи

Зочин
2019-05-23 13:08
Yadag pizda ve
Д.Эрдэнэбилэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up