COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн арга хэмжээг угтаж тус албанаас “Миний мэргэжил-Миний бахархал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн алба хаагчдын дунд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Гэрэл зургийн уралдаанд тус албаны харьяа 10 нэгжээс 36 ширхэг гэрэл зураг ирүүлснийг тус албаны удирдлагууд болон мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны гишүүн, гэрэл зурагчин Б.Болор-Эрдэнэ нарын шүүгчид  шалгаруулалтыг явуулж тэргүүн байранд Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Бид гэмт хэрэгтэй ч тэмцэнэ, гамшиг аюулыг ч сөрнө” сэдэвт гэрэл зураг,

Дэд байранд: Цагдаагийн ерөнхий газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс ирүүлсэн “Бид хэзээд бэлэн” сэдэвт гэрэл зураг, гуравдугаар байранд Увс аймаг дахь цагдаагийн газар  “Эрлийн мэдээ” сэдэвт гэрэл зураг,

Тусгай байранд: Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Мэдээлэл” сэдэвт гэрэл зургуудыг тус тус байр эзлүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шалгарсан нэгжүүдийг шагнаж урамшууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603785
0 эможи

keyboard_arrow_up