COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Автомашинт эргүүлүүд гудамж, замд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

2019 оны 5 сарын 21

Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Уг нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн, зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд орчмоор иргэд, олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна. Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан 1-8 дугаар хорооны нутагт төр захиргаа, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын томоохон аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагааг явуулдаг ба өдөрт 400,000-500,000 хүн дамжин өнгөрдөг байна. Иймд Энхтайвны өргөн чөлөөний Сүхбаатарын талбайн автобусны буудал, МУБИС-ын автобусны буудал, нүхэн гарц, 1 дүгээр эмнэлэг, Төв номын сан, МУИС-ийн автобусны буудал, ШУТИС, Хөгжим бүжгийн коллеж орчим, 100-н айлын автобусны буудал, Цэрэндоржийн гудамж зэрэг газарт тодорхой цагуудад автомашинт эргүүлүүд автомашины чанга яригчаар иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, эргүүл шалгалтын ажлыг явуулж байна. ИРГЭН ТА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ХҮН ОЛНООР ТӨВЛӨРСӨН ГАЗРУУДАД ЭД ЗҮЙЛ, ГАР УТАС, ЦҮНХ ЗЭРГИЙГ АЛДАХААС СЭРЭМЖИЛНЭ ҮҮ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603763
0 эможи

keyboard_arrow_up