7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 23, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХАБЭА-н тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

админ
2019 оны 5 сарын 15

Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд нэгэн дээвэр дор чуулахаар болжээ. Тодруулбал, ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг 2019 оны 05 сарын 20-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар МХЕГ-ын статистик мэдээгээр нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас баржээ. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нийт 3143 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогдсон байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулж байгаа аж.

Чуулганд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоор төлөвлөжээ.

Чуулганы үеэр Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавихаас гадна ОХУ, БНСУ, Япон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд өөрсдийн улс орны ХАБЭА-н сайн туршлага, ололт амжилтын талаар туршлага хуваалцана. Мөн чуулганд оролцогчдын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”-ын талаар хэлэлцүүлгийг өрнүүлж цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603562
1 эможи

keyboard_arrow_up