COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас олон хүн хөдөлмөрийн чадвараа алджээ

2019 оны 5 сарын 15

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутагт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Дэлгэрэх хүнс” компанийн автобус осолдож газар дээрээ хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг энэ оны нэгдүгээр сарын 8-нд гарсан билээ. 

Тухайн үед автобусанд зорчиж яваад нас барсан иргэдийн ар гэр болон, гэмтэж бэртсэн зорчигчдын төлөөлөл уг хэргийг шалгах ажил удааширч, хэргийг хариуцах эзэнгүй болж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ослын улмаас хоёр хүн нас барсан боловч хүнд гэмтэн эмчлүүлж байсан нэг зорчигч өнгөрсөн гуравдугаар сард нас барсан байна.

Arslan.mn

Нас барсан жолоочийн дүү “Ахыг минь насанд хүрээгүй, мэргэжсэн үнэмлэхгүй байсан, жолоочийн хариуцлагын даатгалын хугацаа нь дууссан байсан гэдэг мэдээлэл явж байгаад эмзэглэж байна.

Та бүхэнд харуулах гээд ахынхаа жолооны үнэмлэхийг хүртэл аваад ирлээ. Жолоочийн хариуцлагын даатгалын хугацаа нь сая гуравдугаар сард дууссан.

Авто тээврийн үндэсний төвийн автобусны хувиар гаргадаг Цолмон гэдэг ажилтан нэгдүгээр сарын 5-ны 20:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд хөдлөх автобусны үндсэн жолооч нь Мөнх-Эрдэнэ гэсэн бол ээлжийн жолооч ахын маань оронд Я.Тайван гэдэг хүний нэрийг бичсэн байгаа юм. Ахын маань нэр Бат-Эрдэнэ. 

Гэтэл  яг энэ хугацаанд өөр чиглэлд үндсэн жолооч Я.Тайван гэдэг хүний нэр бичигдсэн байсан. Энэ мэт хариуцлагагүй байдлаас болж олон хүн хохироч байна." гэв. 

Arslan.mn

Гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж тогтоосон боловч удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахиж байсан иргэн “Тэр автобусанд явж байсан зорчигчдын тал хувь нь хүнд гэмтсэн. Би хүндэвтэр гэмтсэн ч олон сар эхнэрээрээ асруулж хэвтэрт байлаа. Энэ хугацаанд тус компанийн зүгээс бидний биеийг ганц ч удаа асуусангүй." гэв.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэдийн ихэнх нь орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Хүнд гэмтэснээс гадна орон нутагт амьдардаг учраас уг хэвлэлийн хуралд оролцож чадаагүй хүмүүс олон байгааг хэлж байв. 

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603526
1 эможи

keyboard_arrow_up