COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ӨДӨРЛӨГ: Их, дээд сургуулийн оюутнууд “ТАТВАРЫН МЭДЛЭГЭЭ“ дээшлүүллээ

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

“Татвар төлөгчдийн өдрүүд” нь энэ жил 5 дугаар сарын 6-аас 10-ны өдрүүдэд “ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриан дор явагдаж байна. Тэгвэл энэ өдрүүдийн хүрээнд өнөөдөр Татварын Ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоо, Дотоодын хэргийн их сургууль хамтран  “Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. 

Arslan.mn
Чуулга уулзалтанд Дотоодын хэргийн их сургуулийн захирал доктор профессор, хошууч генерал н.Лачинжав, БСШУСЯ-ын Дээд боловсролын бодлогын газрын дарга н.Амаржаргалан, Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, дэд дарга Г.Энхжаргал, НТГ-ын ТТХХ-ийн дарга Х.Уранчимэг, Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүд болон оюутнууд оролцлоо. 

Дотоодын хэргийн их сургуулийн захирал доктор профессор, хошууч генерал н.Лачинжав: 

Arslan.mn

Монгол улсын ирээдүй болсон оюутан залуучууд өнөөдөр Дотоодын хэргийн их сургуулиас зохион байгуулж буй чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхний амрыг эрье. Манай сургууль 1934 онд анх байгуулагдсан цагаас хойш түүхт 85 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Дотоодын хэргийн их сургууль Монгол улсын дотоодын аюулгүй байдлыг хангах Цагдаагийн, Хил хамгаалах,  Онцгой байдлын, шүүхийн шийдвэрийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг төв сургууль. Бидний зүгээс энэхүү чуулга уулзалтыг Татварын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Оюутнуудын нэн тэргүүний шийдвэрлэх асуудал бол татварын асуудал гэж бодож байна. Монголын нийт их, дээд сургуульд суралцдаг мянга мянган оюутан залуусын төлөөлөл болсон оюутны холбоо, зөвлөлийн тэргүүнүүд оролцож, оюутан залууст нэн тэргүүнд тулгамдаж буй чухал асуудлуудыг шийдвэрлүүлэх, өөрсдийн дуу хоолойгоо холбогдох төрийн албан тушаалтнуудад хүргэж эрх ашгаа хамгаалах зорилготой гоор тус чуулган зохион байгуулагдаж байна.  

ТЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал: 

Arslan.mn
20 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Татвар төлөгчдийн өдрүүд” нь энэ жил 5 дугаар сарын 6-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд “ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриан дор явагдаж байна. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр Татварын хууль, тогтоомжийн сургалт, сурталчилгааг идэвхтэй зохион байгуулж, татвар төлөгчдөд талархах үйл ажиллагааг олон нийтэд орчин үеийн мэдээллийн технологийн давуу талыг ашиглан хүргэлээ. Бидний хувьд ирээдүйн татвар төлөгч иргэдэд энэ талаарх ойлголтыг түлхүү өгөх үүднээс энэхүү чуулга уулзалтанд оролцож байна. Чуулганд төрийн болон хувийн хэвшлийн 86 их дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга нар оролцож байна. Өнөөдрийн сургалтаар татварын орчин ямар байдаг, иргэдэд хэрхэн нөлөөлдөг, татварын орлого эргээд хэрхэн зарцуулагддаг талаар тодорхой мэдээллийг өгнө. 

Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал: 

Arslan.mn
Нийслэлийн татварын газар нь Улаанбаатар хотын хэмжээнд татварын хуулийн хэрэгжилтийг хангах хуулийг сурталчилах, нийслэл болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг хангах бодлогын чиглэлийг баримталж ажилладаг. ХХОАТ 24.6 зааснаар  их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн дүнгээр хөнгөлөлт эдлэх нь хуулинд тусгагдаж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлээд олон жил өнгөрсөн хэдий ч зарим их, дээд сургуульд суралцагч оюутан залуус энэ талаарх ойлголт мэдээлэл дутуу байдгийн улмаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон, 10 хувийн буцаан олголтонд бүрэн хамрагдаж чаддаггүй. Иймээс энэ хуулийг сурталчилах ажлын хүрээнд оюутнуудаа идэвхжүүлэх тал дээр анхаарч  Монголын оюутны холбоотой хамтран ажиллаж энэхүү өдөрлөгөөр энэ талын мэдээ, мэдээллийг түлхүү өглөө Үүнээс гадна сургууль орчмын үйлчилгээний газруудад и-баримт олгох тал дээр анхаарч ажиллаж байна. Цаашид оюутнуудын И-баримт  болон бусад татварын тухай хуулийг мэдлэгийг нэмэгдүүлэх талын олон ажлыг хийж хэрэгжүүлэх болно. 

Дотоодын хэргийн их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбооны тэргүүн Д.Өнөболд: 

Arslan.mn
Дотоодын хэргийн их сургуулийн оюутны холбооноос анх удаа уг арга хэмжээг зохион байгуулж байна. Монголын ирээдүй болсон оюутан залуучууд бид нийлж өөрсдөд тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцах зорилготойгоор зохион байгуулж байна. Үндсэн гурван хэлэлцүүлгээр арга хэмжээ үргэлжлэх юм. Эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн татварын газартай хамтран ямар ч сургалт үйлчилгээ, дотуур байрны төлбөр төлөх зэрэгт и-баримтын буцаан олголтыг авдаг байх талаар мэдээлэл өгөх бол хоёрдугаарт нийтийн тээврийн унаанд зорчих эрхийг нэмэгдүүлэх, сургууль болгонд тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудыг энэ үеэр хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд оюутан залууст тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг тодорхойлж зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. . 

Arslan.mn

Уулзалтын үеэр сургалтын төлбөрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын буцаан олголтыг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг, автобусны “U money” картын 22 удаагийн даралтыг 44 болгон нэмэх асуудлаар Нийслэлийн боловсролын газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК төлөөллүүдийг урин оролцуулж, санал солилцлоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603363
1 эможи

keyboard_arrow_up