COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” чуулган боллоо

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган энэ жил "агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд өнөөдөр эхэллээ.

Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулж буй тус чуулганаар агаарын бохирдлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдэд учрах эрсдэл, нөлөөлөл болон үр дагаврыг бүхэлд нь харж, өртөж байгаа хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, хүчин зүйлийг харгалзсан олон талт шийдлийг хэлэлцэн тодорхойлж, төр, засгийн бодлогод нөлөөлөхийг зорьж байна.

Чуулганаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгасан зорилт, шалгуур үзүүлэлтийг хангахад тулгарч буй сорилтуудыг тодруулах, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой бодлого, санхүүжилт нь эх, хүүхдэд учрах нөлөөлөл, эрсдлийг бууруулахад чиглэж байгаа эсэхийг хэлэлцэж, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах дунд болон урт хугацааны зорилгын зэрэгцээ  нэмэгдүүлэхгүй байх, эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдэл, сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай бодлого, стратегийг бий болгох хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцлээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганаар энэ жил "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603215
2 эможи

keyboard_arrow_up