COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Будзаан: “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулна

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

ЦЕГ-аас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй "Эрдмийн баяр" аяны талаар мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн" байгууллаг хамтран "Зөв тусгал" хөдөлгөөнийг нээж байгаа талаараа мэдээлэл өглөө.

"Хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна"

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан "Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайлбал: хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 16-18 насных байна. 

Мөн хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирч байгаа болно.

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа болов ч хангалттай үр дүнд хүрэхгүй, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа дутагдалтай байна. Энэ ч утгаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 ны 60 дугаар зарлигаар 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгосон нь хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Цагдаагийн байгууллага гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ӨНӨӨДРӨӨС улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлж байна.

Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 1 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. Дээрх хөдөлгөөнийг зохион байгуулахад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаа болно.

Энэхүү хөдөлгөөний зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж буй бөгөөд хүүхэд бол томчуудын тусгал тул өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалах юм. 

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602905
6 эможи

keyboard_arrow_up