COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээг сарын хугацаатай зохион байгуулна

2019 оны 4 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 2018, 2019 оны эхний гурван сарын нөхцөл байдлын талаар болон “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах хяналт шалгалт, шалгалтын хүрээнд илэрсэн их хэмжээний хохиролтой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Мөрдөн байцаах албаны Хүрэээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг: 

Arslan.mn

- Өнгөрсөн онд бид "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа учраас энэ жилийн дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай дахин зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.4 хувийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь нийт гэмт хэргийн тоотой харьцуулахад бага харагдаж байгаа боловч хохиролдын хэмжээ их байдаг.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг улирлын чанартай үйлдэгддэг. Ховордсон ан амьтныг хууль бусаар агнах, эд эрхтэн худалдан борлуулах гэмрт хэрэг 11 сараас 4 дүгээр сард ихээр гардаг. Хаврын цагт яргуй гарсны дараа гөрөөсний цус ууна хэмээн хууль бусаар ан хийдэг. Мэргэжлийн хүмүүс гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тайлбарласан байдаг. Өнгөрсөн жил гэхэд нэг иргэн гөрөөсний цус уугаад амь насаа алдсан.

Мөн хаврын улиралд хууль бус уул уурхайн олборлолт эхэлдэг. Саяхан 74.2 литр мөнгөн усыг худалдан борлуулах гэж байсан гурван бүлэг этгээдийг илрүүлэн саатуулаад байна.Холбогдох этгээдүүдийн мэдүүлснээр бол энэ мөнгөн ус 50 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй. Мөнгөн усыг 2008 оны тушаалаар олборлолтод ашиглахыг бүрэн хориглосон байдаг. Гэтэл гар аргаар алт олборлогчид хэрэглэсээр байна.

Дараагийн дугаарт хуурайшилт ихтэй байгаатай холбогдуулан түймэр ихээр гарч байна. 2019 оны эхний улирал 17 удаагийн түймэр гарснаас 12 түймрийн эзэн холбогдогчийг тогтоогоод байгаа. Хохирол тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.

Нийслэлд гарсан ой хээрийн болон зуслангийн чиглэлд гарсан түймрүүд бүгд иргэдийн хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй.

Гоодойн аманд гарсан түймрийн улмаас гэхэд 23 байшин, нэг амбаар, нэг гэр шатсан. Уг түймэр гарахад хүргэсэн этгээдийг тогтоосон байгаа". 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602320
0 эможи

keyboard_arrow_up