COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатараас хураасан хаусаар 384 ажилтанг байртай болгох байсан гэв

2019 оны 4 сарын 15

Arslan.mn

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч иргэн Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж байжээ.  Харин Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргаж байж. 

Тэгвэл "УБТЗ" ХНН-ээс иргэн Л.Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшиж буй нэг тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаусын талаар мэдээлэл хийлээ.

УБТЗ ХНН-ийн Хуулийн хэлтсийн ажилтан Х.Энхсүх:

Arslan.mn

Л.Пүрэвбаатар нь зохих шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Өнөр девелопмент” ХХК-тай 2015 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр 1,745,985,900 төгрөгийн өртөгтэй, 370 мкв талбайтай хаус барих захиалгыг хийж бариулж амьдарсан. Иймд УБТЗ ХНН-ээс ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад УБТЗ ХНН-ийн талд шүүхийн шийдвэр гарсан. Мөн давж заалдах болох, УДШ-ийн шийдвэрээр Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын үнэтэй хаусыг УБТЗ ХНН-д буцаан олгох ёстой гэсэн шийдвэр гаргасан. Ингээд хаусаа буцаан авъя гэхэд өгөөгүйгээр үл барам БГД болон ХУД-ийн шүүхэд Л.Пүрэвбаатар хандаж Дээд шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэх хууль бус шийдвэрийг гаргуулж чадлаа. Хэрвээ Л.Пүрэвбаатар тус хаусаа буцаан өгсөн бол зах зээлийн үнээр худалдан борлуулж УБТЗ ХНН-ийн 384 төмөр замчинд орон сууцны урьдчилгаа төлбөр болгон тус бүр дөрвөн сая төгрөг олгохоор төлөвлөж байсан.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
602288
1 эможи

keyboard_arrow_up