COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж 12 хүн гэмтжээ

2019 оны 4 сарын 15

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Тухайлбал:

2019.04.14-нд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Баруун бэлх” гэх газар асфальтан замд lexus RX маркийн автомашин нь улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 58 настай Э амиа алджээ.

Мөн СХД-ийн нутаг 21 дүгээр хорооллын уулзварт T.Mark2 маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Suzuki Wagon, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн байна.

Хоёр өдөрт нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602282
1 эможи

Ахмад СХД
2019-04-16 02:33
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийнг "БҮХ НАСААР НЬ ЖОЛООДОХ ЭРХИЙГ нь хасах нь маш зөвд нийцнэ .Монголд тээврийн хэрэгсэл жолоодох хууль маш зөөлөн байна , муусайн согтуу жолооч нар даварч байна
keyboard_arrow_up