COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: АТГ-ын дарга Ж.Ганбаатар, дэд дарга Ш.Ганболд

2019 оны 4 сарын 11

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, орны хүмүүсийг томилохдоо Нийтийн сонсголын тухай хуульд заасан Томилгооны сонсголыг хийх талаарх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Үүний дагуу Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар АТГ-ын удирдлагаас чөлөөлөгдөх бэлтгэлээ хийж эхэлсэн байна. 

Тэдний оронд томилогдох хүмүүсийн нэр дуулдмагц МАНАН бүлэглэлийнхэн яаран “намнаж” хэн ч биш болгох ажил хийж байгаа тул одоогоор нэр дэвшигчдийг маш нууц байдалд сонгон шалгаруулах, судлах шаардлага үүсээд байгаа гэнэ. Нөгөө талаар ҮАБЗ-ийн гишүүд томилох хүмүүс дээр санал нэгдэж байж УИХ-д оруулах учиртай болоод байгаа юм. Ямартай ч томилгооны сонсгол явагдах өдөр л жинхэнэ нэр дэвшигчдийг гишүүдэд танилцуулж хэлэлцүүлэх магадлал өндөр болжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойрын эх сурвалжаас мэдээлэл авсаны үндсэн дээр дараах нэрс тодорч байна. АТГ-ын даргаар Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилох дээр талууд тохиролцсон. Одоо дэд даргаар томилох хүмүүс дээр зөвшилцөж байгаа гэнэ. Үүнд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдавааг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр дэвшүүлж байгаа бол Ерөнхийлөгчийн тамгын газраас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан Ш.Ганболдыг санал болгож байгаа ажээ. Эх сурвалж “Ер нь бол АТГ дарга дээр тохиролцчихсон, харин дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгож байгаа хүнийг томилохыг хүчилж байгаа, Хууль зүйн сайд томилгоонд ямар нэг байдлаар оролцох сонирхлоо илэрхийлсээр байгаа нь хугацаа авч байгаа” гэв. Эндээс харахад хурандаа Ш.Ганболд АТГ-ын дэд дарга болох магадлал маш их байгаа бололтой. Олон нийтэд төдийлэн танил биш энэ хүний товч мэдээллийг бид олж авлаа.

ТЭРГҮҮН ДЭД КОМИССАР Ж.ГАНБААТАР

Боловсрол:

-       Цагдаагийн дээд сургууль

-       МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд хууль зүйн магистр

-       АНУ-ын Колорадогийн Их сургуульд хууль зүйн мастер

-       АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Академи

-    БНХАУ-ын Гон-Конг муж, Япон, АНУ-ын Хавай, Жоржиа муж улсуудад өмчийн эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, олон улсын хуулийн чиглэлээр мэргэшлийн бэлтгэл сургалтад хамрагдсан.

Ажлын туршлага:

-       Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч,

-       Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч,

-       Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,

-       Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,

-        Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга

ХУРАНДАА Ш.ГАНБОЛД

1961 онд төрсөн. Москва хот дахь ДЯЯ-ны Академийг 1982 онд төгссөн.

2012-2013:        Тэргүүн дэд дарга, Цагдаагийн Ерөнхий Газар

2008–2012:       Дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газар 

2002-2008:        Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газар 

1999-2002:        Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газар 

1992-1999:      Албан тушаал, Хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн чиглэлийн ахлах ажилтан, Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

1982-1992:        Өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газар

Эх сурвалж: DNN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602158
2 эможи

Zochin
2019-04-14 21:19
Ene humuusgadaadad surgaltand yg uurin chadlaaraa shalgalt uguud suraltsim bolov uutataasaar yvj suraltsn esehig nb shalgah heregtei im mundag tsol gunshintai humuus baisan hernee yagaad ahits garaagvi gedeg nb sonin bna .
Zochin
2019-04-14 21:13
5gishuunees songoj boldgvi yum uu .Batzandan,Ayursaihan naraas
зочин
2019-04-13 11:01
хөдөөний энхжаргалаас л дор байв гэж ядаж л англи хэлтэйн бн
Зоч.ин
2019-04-12 10:20
Ш.ГОНБОЛД ЧИНЬ ЭЛБЭДОРЖИЙН ХҮН ЯАГААД СОГОЛТОНД ОРОВ ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН САХАЛ БИЛЭГТ ТҮҮНИЙ ОЙРИЙН ХҮН НУТГИЙН ДҮҮ Ш.ГАНБОЛД ШҮЛ ДЭЭ МАНАН БОЛЧИХЛОО ТУН ХЭРЭГГҮЙ М БОЛНОДОО ЭЛБЭГДОРЖ НУТГИЙН ӨӨРИЙН ХҮНЭЭ ШУРГУУЛЖ ХОШГТРУУЛЛАА
Bayar
2019-04-11 22:21
Ganbaatar Ganbold nar estoi demii baihaa.
иргэн
2019-04-11 22:04
Ганбаатар ямарч чадамжгуй хамт ажиллаж байсан хамт олон хэлэндээ хогийн хог шаар
Ж.Энхбаяр
2019-04-11 21:47
Тэгвэл байрыг нь солиод л тавьчихаач дээ
Иргэн
2019-04-11 16:55
Сэтгэгдэл, ажлын түүхийг харьцуулахад Ганболд нь илүү зөв сонголт байхийм
Зочин
2019-04-11 16:19
Ганболд хурандаа шударга, сайн ажиллана гэдэгд итгэж байна.
no no
2019-04-11 16:16
Ганбаатар худлаа шүү. Ямарч зангарга , ѳѳрин байр суурьгүй.Хзний гар аѳл явсан даа зайлуул
ИРГЭН
2019-04-11 14:02
ГАНБААТАР БОЛ ҮНЭХЭЭР БИШ ШҮҮ, МУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮД ҮҮНД МАШ АНХААРАЛТАЙ НОЦТОЙ БАЙДЛААР АВЧ ҮЗЭЭРЭЙ, ГАНБААТАРЫГ ТАВЬБАЛ ШУДАРГА БОЛНО ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА, ГАНБОЛДЫН ХУВЬД ЁСТОЙ БҮР СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ҮЕЭС Л ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН, МЭДЛЭГТЭЙ ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ, ХЭНИЙ Ч НӨЛӨӨНД АВТАХГҮЙ МУНДАГ ХҮН ШҮҮ, ТӨР ИЙМ Л ХҮНИЙГ ТАВИХ БОЛОХООС ХЭН НЭГ ХҮНИЙ НӨЛӨӨНД ЯМАР НЭГ БАЙДЛААР ОРЧИХСОН ХҮНИЙГ ТАВЬБАЛ ЯЛГАА АЛГА ДАА
Зочин
2019-04-11 14:00
ГАНБААТАРЫГ БОЛ МУНДАГ ХҮН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА, АТГ-ЫН ДАРГА БОЛ ЦЭВЭР АРИУН, ҮНЭНЧ ШУДАРГА, АЖИЛТАЙ, МЭДЛЭГТЭЙ, ЧАДАЛТАЙ ХҮН БАЙХ ЁСТОЙ, АТГ-ЫН ДАРГАД ЭНЭ ШАЛГУУРААРАА Ш.ГАНБОЛД ХУРАНДАА ЯГ ТААРНА, БОХИР ЗАВААНД ГАР ДҮРЭЛЦЭЖ ОРОЛЦОЖ БАЙГААГҮЙ, ХАРААТ БУС ХҮН ШҮҮ, ХАРИН ТЭР ГАНБААТАР БОЛ МЭДЭХГҮЙ, ЁСТОЙ Л АРЫН ХААЛГААР Л ТАНИЛ ТАЛ ГЭЖ ТАВЬДАГГҮЙ Л ЮМ БОЛ,
Цэдэн
2019-04-11 12:44
Ажлын туршилагыг нь харвал гайгүй юм шиг, энэ олон жил цэвэр явж чадсан үгүй г цагдаагийн ажилтнууд мэдэн биз, нууц юм гэж хаа ч байхгүй
Зочин
2019-04-11 12:14
Хорчин хагалан бутаргагч худлаа хов зөөгч сайн ах Тэмүүжингийн гарын хүн шар Ганбаатар хэрэггүй дээ
keyboard_arrow_up