COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНХААРУУЛГА: НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд 4 дүгээр сарын 29-ний дотор мэдээллээ засаарай

2019 оны 3 сарын 26

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлсэн.

2019 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 723,265 иргэнд 103.6 тэрбум төгрөгийг олгосон тухай мэдээллийг Татварын ерөнхий газраас өгч байсан юм.

Харин одоо арилжааны банкуудаас гурван шалтгаанаар гүйлгээ буцсан 15,627 иргэн байгаа аж. Эдгээр иргэдийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний дотор мэдээллээ засаж, баталгаажуулахыг зөвлөлөө.

Гүйлгээ буцсан гурван шалтгаан нь 

  1. Нэр, данс зөрсөн
  2. Данс хаагдсан
  3. Буруу данс байжээ.

Мэдээллээ засаж, баталгаажуулаагүй бол буцаан олголт олгогдохгүйг анхааруулав. 

Хаяг: https://ebarimt.mn/

Татварын лавлах утас: 1800-1288

ЗААВАР:

 

 

Эх сурвалж: Нийслэлийн татварын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601486
0 эможи

keyboard_arrow_up