COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ

2019 оны 3 сарын 21

Arslan.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааг хийж, өнөөдөр танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос анх судалж эхэлсэн байдаг. Энэ жилийн судалгааг 2017 оны судалгаатай харьцуулахад Улаанбаатар хотын ерөнхий өрсөлдөх чадвар нийт дүнгээрээ 7 хувиар нэмэгдсэн байна. 

Arslan.mn

"Энэхүү судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, үнэлэх, цаашлаад иргэдийн оролцоог хангасан, өргөн хүрээтэй мэдээллийн сан бий болгох. Энэ удаагийн судалгааг Азийн сангийн дэмжлэгтэйгээр гаргалаа. Монгол улсад хотжилт маш эрчимтэй байгаа. Гэхдээ хотжилт нь бидэнд ямар үр нөлөөг дагуулж байна вэ гэдэг нь чухал асуудал. Бид судалгаагаараа үүнд хариулт өгч, хот, дүүргийн удирдлагууд, иргэдийг бодитой мэдээллээ хангах зорилгоор өрсөлдөх чадварын судалгааг хамарсан.

Судалгаанд Улаанбаатар хот, 9 дүүргийн эдийн  засаг, засаглал, бизнес, дэд бүтэц зэргийг цогцоор нь судалсан 150 үзүүлэлтээс бүрдсэн.

Үр дүнгээс нь дурдахад ер нь өрсөлдөх чадварыг 0-1 хооронд үнэлдэг. Харин Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын хувьд 0.5 орчим оноотой гарсан байна. Энэ нь харьцангуй өрсөлдөх чадвар сайтай буюу дундаж түвшинд явж байна гэж ойлгож болно.

Мөн 9 дүүргүүдээ хооронд нь харьцуулж өрсөлдөх чадварыг нь гаргасан. Ингэхэд Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн. Харин алслагдсан буюу Багахангай, Налайх, Багануур дүүргийн өрсөлдөх чадвар харьцангуй сул байна. 

Өмнөх 2017 оны судалгаатай харьцуулахад Улаанбаатар хотын ерөнхий өрсөлдөх чадвар нийт дүнгээрээ 7 хувиар нэмэгдсэн." хэмээн ЭЗБӨЧСТ-ийн судлаач Э.Тунгалаг энэ үеэр ярьж байлаа. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601336
6 эможи

keyboard_arrow_up