COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа

2019 оны 3 сарын 15

Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулав.

Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.

Гэмт хэрэг үйлдсэн 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчилсан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.

Уг тэгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601182
1 эможи

10a0kxjklt
2020-02-08 05:22
Зочин
2019-03-15 23:32
Яаамар юум бэ дээ? ялалхаар шоронгоос бүүр мэрэгшисэн дээрэмчид болоод гарч ирнэ ,яллахгүй болхоор дээрэмээ хийнэ ,мал бол цаазлаад намар хятадруу ачиуулна гэсэн ийм хүнийг чинь хэн ч авахгүй юум нөгөө үхэл хүртэл зугтаахын
keyboard_arrow_up