COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: 49 удаа хутгалуулан амиа алдсан хэргийг 20 жилийн дараа илрүүллээ

2019 оны 3 сарын 15

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 2018 онд тус алба нийт хэчнээн хэрэг дээр ажилласан, хэдийг нь прокурорт шилжүүлсэн тоон мэдээллийг танилцуулав.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал: 

Arslan.mnБүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан  Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ.

Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис  хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.

“Жи тайм” сүлжээнд элсэж, хохирсон 11 мянга 734 иргэн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчээ. Хэргийн холбогдогч Казахстан улсын иргэн М.Маратыг Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг идэвхитэй явуулж байгаа ч одоогоор олдоогүй байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, эрхзүйн харилцан туслалцаатай орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж шалгуулж байгаа аж.

Одоогоор 6.9 тэрбум орчим төгрөг, 400-аад сая төгрөгийн үнэтэй автомашин, 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хохирогч нарын нөхөн төлбөрийг төлүүлэхээр битүүмжилжээ.

Гэмт хэргийн улмаас иргэдэд 488,7 тэрбум төгрөгийн хохирлын 48 хувийг нөхөн төлүүлсэн бол 2019 оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн шинжтэй 4069 гомдол мэдээг хүлээн авч шалгаснаас 3787 гомдол буюу 93 хувийг шийдюэрлээд байна. Хэрэг бүртгэлийн 8084 хэргийг хүлээн авсан. Үүнээс 1938 буюу 23,9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, нийт 3417 хэрэг буюу 47,2 хувийг шийдвэрлэж, бусад хэргүүд шалгагдаж байна. 

Бид хорин жилийн өмнө үйлдэгдсэн, 49 удаа хутгалан, хүний аминд хүрсэн хэргийг 20 жилийн дараа илрүүлсэн. Уг хэргийг 18 настай иргэн үйлдсэн байсан. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601165
0 эможи

xupx39z3bj
2020-02-08 05:22
Иргэн
2019-03-16 13:00
Үнэхээр л алуурчинг илрүүлсэн юм бол хаанахын хэн болохыг нь зарлаж яагаад болдоггүй юм?! Хууль хяналтынхан ер нь жинхэнэ алуурчин луйварчдыг их нууцалдаг нь их сонин санагддаг?!
keyboard_arrow_up