COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгүүлчийн хувийн мэдээллийг задруулсан цагдаад шийтгэл оногдууллаа

2019 оны 3 сарын 15

Arslan.mn

Албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар нийтлэл бичдэг www.Dorgio.mn-ийн сэтгүүлч А.Баярмаад өс санаж явдаг эрх мэдэлтнүүд байдаг бололтой.

Сэтгүүлч А.Баярмаа нь “сэлэм” С.Бямбацогт, Стандарт Хэмжил Зүйн Газрын Дарга Г.Гантөмөр зэрэг хүмүүсийн хууль бус үйлдлийн талаар цуврал нийтлэл гаргаж, баримтыг нь анх дэлгэж байсан бөгөөд үүнээс болж бусдын дарамт, заналхийлэлд өртөж байсан юм.

Тэгвэл эрх мэдэлтнүүд сэтгүүлчийг цагдаа шүүхээр дарж авах гэсэн тэдний санаа бүтэлгүйтээд ирэхийн цагт хууль хүчний ажилтнуудыг хүртэл ёс бус үйлдэлдээ ашигласан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х нь СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн гаргасан гомдлын дагуу сэтгүүлч А.Баярмааг шалгаж байсан бөгөөд сэтгүүлчид хууль бусаар 20 сая төгрөгний торгууль оногдуулсан нь саяхан шүүхээр тогтоогдож хэрэгсэхгүй болсон юм. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х нь сэтгүүлчийн хувийн мэдээллийг цагдаагийн мэдээллийн сангаас авч бусдад дамжуулсан байж болзошгүй байна.

Хувь хүний нууцтай холбоотой сэтгүүлчийн тухай мэдээллийг авсан этгээд нь “Танхай .... ” гэсэн нэртэй фэйсбүүк хуурамч хаягаас сэтгүүлчийн хувийн мэдээллийг түгээсэн байдаг. “Танхай....” гэгчийн найзууд дотор СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн ойрын нөхдүүд болох СХЗГ-т удирдах албан тушаалтай н.Ням-Эрдэнэ (Nyamка Nyamka), А.Галбаатар (Galaa Galaa), П.Долгормаа (Doogii Purevdorj), Заанхүүгийн Мөнхбат, Uuganbayar Uugnaa гэх мэт нөхдүүд байгаа нь нууц хаягны ард хэн байгаа, цагдаад хэн захиалга өгч мэдээллийг олж аваад ямар зорилгоор түгээсэн нь болох хардлагыг төрүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлч А.Баярмаа Цагдаагийн Ерөнхий Газрын хяналт шалгалт, үнэлгээ, дотоот аудитын хэлтэст гомдол гаргасны дагуу шалгалт явагдаж цагдаагийн ажилтан дэслэгч Х-д сахилгын шийтгэл оногдуулжээ.
Албан тушаалтнууд өөрсдийн хууль бус үйлдлийг нуух зорилгоор олон хүнийг хөлдөө чирч байгаа зөвхөн нэг жишээ нь энэ юм. Бусдад чирэгдэж ёс бус үйлдэл хийж байгаа тэдгээр залуус эргээд хариуцлагыг нь өөрсдөө үүрнэ гэдгээ ухаарч байгаа.
 

П.АНИР 

Оллоо.мн

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
601148
4 эможи

x9oggna2sd
2020-02-08 05:22
baagii
2019-03-18 21:33
Яаж ч тэмцээд барахгүй. Баярмаа минь амьд мэнд байгаа дээрээ больсон нь дээр
Zar
2019-03-17 13:06
Xalaach tøriin alban xaagch bj iim bugshcan ideeg gargaj xayA
уламбаяр
2019-03-16 22:28
инэээд хүрээд байх юм
Л.Уранжаргал
2019-03-15 12:26
Гантөмөр ямар хар бохир юм хийж чадах хулгайч
Зочин
2019-03-15 11:17
Цагдааг шагнасан байна
Сахилгын шийтгэл байхдаа яахав дээ хууль хүчний байгуулагад иймэрхүү хүмүүс байвал шууд л халах хэрэгтэй дахин иймэрхүү зүйл хийхгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй Тэгж байж хууль хүчнийхэн цэвэршинээ
2019-03-15 11:14
Даварсан шууд халаач
Baagii
2019-03-15 11:13
Araagui turiin ner barisan tsagdaa nariig
keyboard_arrow_up