COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Эко алтан заамар“-ын нурангийн талбайд ажилласан ОНЦГОЙГИЙН АВРАГЧИД

2019 оны 3 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко-Алтан Заамар” ХХК-ийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэн ажилласан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хүлээн авч уулзлаа.  

Arslan.mn

Шадар сайд Ө.Энхтүвшин “Онцгойгийн алба хаагчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байсан. Хана нурах өндөр эрсдэл байсан ч түүнээс айлгүйгээр үүргээ гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Зөвхөн энэ удаад ч биш, Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа болоод ган, зуд бүхий л үед албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэдэг алба хаагчдаараа бахархаж байна” гэлээ.

“Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан ослын талбайд ажилласан 36 алба хаагчийн шагналын тодорхойлолтыг өгөв

Arslan.mn

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын алба хаагчид тэр дундаа гамшгийн голомтод байнга ажилладаг аврагчид, гал сөнөөгчдийн хувьд Монгол Улсын төр шагналаа харамладаггүй. Байнга харж үздэг. Онцгой байдлын байгууллагын ажил эдгээр аврагч, гал сөнөөгчдийн нуруун дээр явдаг. Тэр хэрээр Монголын төр манай албаны алба хаагчдын нийгмийн хангамж, цалин урамшууллын тал дээр хууль эрх зүйн хувьд ч олон чухал зүйлийг тусгаж өгсөнд туйлын талархалтай байна” гэв.

Тэрбээр энэ үеэр Шадар сайдын өгсөн үүргийн дагуу “Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан ослын талбайд ажилласан нийт 36 алба хаагчийн шагналын тодорхойлолтыг Шадар сайдад албан ёсоор гардуулж өглөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601092
0 эможи

c2unjvq6ml
2020-02-08 05:22
keyboard_arrow_up