COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МИАТ Boeing 737 Max 8 загварын нисэх онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа

2019 оны 3 сарын 11

ФОТО: “Толуй хаан“ онгоцны анхны нислэгийг хоёрдугаар сарын 4-нд Хонг Конг руу хийнэ Arslan.mn

Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ нь сүүлийн таван сарын дотор Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол болж байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард Lion Air компанийн ийм онгоц Индонезийн нийслэлээс хөөрөөд удалгүй осолдож 189 хүний амь үрэгдсэн юм.

Тэгвэл МИАТ компанийн энэ жил шинээр түрээслэх гурван онгоц гурвуулаа Boeing 737 Max загварын онгоц бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Монголд ирсэн энэ төрлийн онгоц нислэг үйлдсээр байгаа билээ.

Мөн ирэх тав болон 11 дүгээр сард шинээр түрээслэх онгоцууд ч  энэ загварын онгоцууд байх юм.

Богино хугацааны давтамжтай болсон осолтой холбогдуулан энэ төрлийн онгоцоо нисгэсээр байх эсэх асуудлаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөртэй холбогдон тодруулахад "Индонезид болсон ослын шалтгаан 100 хувь эцэслэж гараагүй байна. Мөн өчигдөр болсон ослын шалтгаан гарах болоогүй ч бид  Boeing компанид хандан тайлбар хүсээд байна. Одоогоор хариу ирээгүй байгаа тул бид өнөөдрөөс эхлэн Boeing 737 Max 8 загварын сүүлд ирсэн онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа" гэв.

Тус онгоц хэдий хүртэл нислэг үйлдэхгүй байх нь тодорхойгүй байна. Ямартай ч Boeing компаниас ямар хариу ирэх эсэхээс хамаарах ажээ. 

Хэрэв дараалан гарсан Boeing 737 Max 8 загварын онгоцны осол ямар нэгэн байдлаар хүний буруутай үйл ажиллагаа бус техникийн эвдрэл гэмтэл бол Boeing компани энэ төрлийн бүх онгоцыг эргүүлэн татах учиртай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600997
0 эможи

92kd5oexkm
2020-02-08 05:21
Wonderful porno videos in hd quality - https://x-movies.net/sex-video/assaulted-on-train/
keyboard_arrow_up