COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл нууранд автомашин цөмөрч гурван хүн амиа алджээ

2019 оны 3 сарын 11

Arslan.mn

Хөвсгөл нууранд автомашин цөмөрч дотор нь байсан гурван иргэн амиа алдсан осол гуравдугаар сарын 9-нд гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр гурван цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн, “УАЗ-451” загварын автомашинтай Цагаан нуур сумын Хармай багийн харьяат иргэн 46 настай эрэгтэй З…, 38 настай эрэгтэй Г…, 38 настай эрэгтэй Ч… нарын цогцсыг автомашины хамтаар өчигдөр татан гаргажээ. 

Онцгой байдлын газар уг ослын дуудлагыг гуравдугаар сарын 9-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Эрэн хайх, аврах салбарын 11 алба хаагч, тус тосгоны Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, ЗДТГ-ын 6 алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 39 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

Гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600993
0 эможи

ttiu9oyf1u
2020-02-08 05:21
keyboard_arrow_up