COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Баян“ Базараа амиа алдсан ажилчдынхаа амийг хоёр өрөө байр, 49 сая төгрөгөөр үнэлжээ

2019 оны 3 сарын 11

Мэргэжлийн хяналтынхан “Эко алтан Заамар“-ыг эрхлүүлээгүй бол... ФОТО: “Эко Алтан Заамар” компанийн уурхайд аврах ажиллагаа үргэлжилж байна Arslan.mn

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн эзэмшлийн “Эко алтан заамар” компанийн уурхайд осол гарсны улмаас дөрвөн хүн нас барсан билээ. Тэгвэл уг компанийн захирал амь алдсан ажилчдынхаа ар гэрийнхэнд Улаанбаатар хотод байрлал үл хамаарч хоёр өрөө байр авах эрх, дээр нь 49 сая төгрөг санал болгосон гэх мэдээлэл байна. "Эко Алтан Заамар" ХХК нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохир усаа урсгасан асуудлаас үүдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байсан ч дорвитой шийдэлд хүрээгүй юм.

Мөн байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд болон нутгийн иргэдээс тус уурхайг хаахыг шаардаж, эсэргүүцэл зарлаж байсан ч харъяа байгууллагаас тодорхой арга хэмжээ авалгүй өнгөрсөн байдаг. Үүнийх нь балагаар дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан гэхэд болно. Осол болох үед газар хөдлөлтөөс болж осол гарах эх үүсвэр бүрдсэн гэх мэдээлэл цацагдсан ч албаны эх сурвалжийн хэлж буйгаар уурхайн горим зөрчиж, олборлолт хийснээс болж осол болсон гэх мэдээлэл бий.

Ямартай ч нас барсан иргэдийн ар гэрийн хүмүүсийн хэлснээр нас барагсдын амины төлөөсийг хоёр өрөө байр, 49 сая төгрөгөөр үнэлсэн бололтой юм.

Эх сурвалж: 24TSAG.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
600984
4 эможи

mqzlun5vwi
2020-02-08 05:21
Jjjjjj
2019-03-11 16:55
Kompaniig ni undur torguuli tabih heregtei
Иргэн
2019-03-11 10:36
Тэгээд мөнгө байр, өгөхгүй байх естой юу? Байгаа онож бичмээр юм. Эрэн сурвалжлагаа хийгээд энэ компани ямар хууль дүрэм зөрчсөнөөс ийм осол болов гэдэгт нь анхаарлаа хандуулаач
keyboard_arrow_up