COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд 1 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ ямар нэгэн шалтгаангүйгээр гаргаж өгөхөөс татгалзжээ

2019 оны 2 сарын 25

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлсэн ч 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.

Холбоотой Зураг

Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюу  нийт 10  албан тушаалд томилгоо хийгдээгүй байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн  дүн мэдээг гаргаж нэгтгэхэд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 41400 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41399 мэдүүлэг гаргагч /цахим-37489, цаасаар-3911/ буюу 99,9 хувь нь мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан бөгөөд 1 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

2018 оны мэдүүлгээ гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагчийн нэр: 

Нэр

Албан тушаал

Үндэслэл

Тайлбар

1.

Х.Мандахбаяр

Жендерийн үндэсний хорооны гишүүн

Гаргаж өгөөгүй

Мэдүүлгээ гаргах талаар удаа дараа сануулсан боловч шалтгаангүйгээр гаргахаас татгалзсан.

2018 оны шинэчлэн мэдүүлгээ гаргасан мэдүүлэг гаргагчийн тоо өмнөх оноос 1327  мэдүүлэг гаргагчаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж тусад нь салгасан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар гэх шинэ агентлаг байгуулагдсан, мөн  Мал эмнэлгийн үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Мал эмнэлгийн ерөнхий газар болж орон тоог нэмэгдүүлсэн, Хил хамгаалах ерөнхий газрын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон, мөн ТӨХК, ТӨҮГ, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нэмэгдсэнтэй холбоотой.

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3  дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд тайлан мэдээгээ АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2019.03.01-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээ гарна.

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600525
0 эможи

erlg52rdgh
2020-02-08 05:19
keyboard_arrow_up