COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эцэг эхчүүдэд зориулсан “Мэргэжил сонголтын олон улсын аргачлал” зөвлөмж, хэлэлцүүлэг болно

2019 оны 2 сарын 23

Карьер хөгжлийн төвөөс “Мэргэжил сонголтын Олон улсын аргачлал” 2019 эцэг эх, хүүхдүүдэд зориулсан зөвлөмж, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь өнөөдөр буюу 02 сарын 23-ны бямба гарагийн 11 цагт Улсын Филармоны Концертын танхимд болж байна. 

Arslan.mn

Энэхүү арга хэмжээ нь эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ хамтдаа оролцуулж байгаагаараа онцлог бөгөөд Хүний амьдралын хамгийн чухал шийдвэр болох мэргэжил сонголтын асуудалд Мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор зөвлөмж өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь шинэлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр голлох дөрвөн илтгэл тавигдах бөгөөд Сэтгэл зүйч Д.Цогзолмаа “Хүүхдийн мэргэжил сонголтын сэтгэл зүйн хандлага” судалгааны үзүүлэлтийг танилцуулна. Мөн энэ үеэр “Бодлын Хулгайч”, “Марко Поло”, “Итгэл” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээж, мэргэжилдээ эзэн болж амжилтаа ахиулж яваа жүжигчин Б.Амарсайхан “Өөрийгөө тань, амжилтаа атга” илтгэлийн тавина. Түүнчлэн Монгол хүний сэтгэлгээний онцлогийг таниулсан “Мэргэжил сонголт ба бүтээлч Монгол хүн” илтгэлийг “Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн”-гийн захирал, профессор Г.Тэгшбүрэн танилцуулахаар уригдсан байна. Харин үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буй “Карьер хөгжлийн төв”-ийн захирал Д.Мөнхнаран хүрэлцэн ирсэн хүүхэд, эцэг, эхчүүдэд “Мэргэжил сонголтод туслах орчин үеийн шинэ технологи”-ийн талаар танилцуулах юм. Мэргэжил сонголтод туслалцаа үзүүлэх уг үйл ажиллагаа нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэргэжлийг сонгохдоо юунд анхаарах тухайд зөвлөгөө өгөхөөс гадна тэднийг нэгдсэн нэг зорилго дор хамтдаа тууштай урагшлахад туслах юм. Иймд хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийг зөв сонгоход нь туслахыг хүсэж буй эцэг, эхчүүд та бүхэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийн урьж байна. Мөн ямар мэргэжил өөрт нь тохирох, сонголтоо зөв хийж чадахгүй байгаа залууст “Central test” компанийн албан ёсны эрхтэй Мэргэжил сонголтын тестэд суурилсан зөвлөгөөгөөр “Карьер хөгжлийн төв” тусладаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600493
0 эможи

a0d78srqif
2020-02-08 05:19
keyboard_arrow_up