COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Залуу нас шүү дээ, наргия л даа” гэсээр хар тамхинд донтчихдог

2019 оны 2 сарын 16

Өнгөрсөн сарын 28-нд Англи хэлний сургалтын төвийн багш, Нигерийн иргэн сургалтын төвдөө хар тамхитай байхад нь нийслэлд баривчилсан. 

Түүнийг шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүллээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм. Мөн энэ сарын 13-нд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 19-32 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй, гурван этгээд их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэв.

Тэднийг таслан зогсоож мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна.

Энэ мэтээр хар тамхитай холбоотой хэргийн талаарх мэдээллүүд ар араасаа гарсаар байна. Урд хөршид хар тамхи биш хар хор гэж нэрлэдэг энэ бодисыг хэрэглэдэг, худалдан авдаг бүлэг байдаг учраас л энэ төрлийн хэргүүд гарч байгаа нь тодорхой. Тэгвэл гэмт хэрэгтнүүд иргэд, залуусыг энэ мансууруулагч бодист хэрхэн автуулдаг вэ?         

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600279
0 эможи

ff8y0heeoh
2020-02-08 05:18
keyboard_arrow_up