COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “ГАЗАР ЧӨЛӨӨЛТИЙН АЖИЛ” шилдэг ажил боллоо

2019 оны 2 сарын 14

Arslan.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна.

Arslan.mn

Зөвөлгөөнд Барилга хот байгуулалтын сайд Х. Баделхан, дэд сайд Б. Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С. Магнайсүрэн болон нэгжийн дарга болон орон нутгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцож байна. 

Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын хэмжээнд 2018 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тайлан, 2019 онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааны талаар хэлэлцэж байгаа юм.

Arslan.mn

Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллан 2018 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд, шилдэг менежер, шилдэг мэргэжилтэн, шилдэг даамлуудыг шалгарууллаа.

Шилдэг байгууллагаар Дундговь, Архангай, Хэнтий аймгуудийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд шалгарсан бол “Шилдэг ажил”-аар нийслэлийн Газрын албаны хийж хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой  амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Газар чөлөөлөлтийн ажил” болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлсэн “Иргэдэд зориулсан ухаалаг Цахим бүтээгдэхүүн апликейшн” тус тус шалгарлаа. 

Arslan.mn

Мөн “Шилдэг менежер”-ээр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун,  Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж, “Шилдэг мэргэжилтэн”-гээр Сүхбаатар дүүргийн газрын албаны ахлах  мэргэжилтэн Э.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-ын ГЗБТөлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Алтанцэцэг, “Шилдэг газрын даамал”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Газрын даамал Мөнхжаргал, Хэнтий аймгийн Дадал сумын Газрын даамал Х.Саранчимэг болон  Увс аймгийн Өмнөговь сумын Газрын даамал Ц.Пүрэвсүрэн нар тус тус шалгарлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600228
1 эможи

f80p3ob16z
2020-02-08 05:18
zochin
2019-02-14 22:09
энэ ганхүү тэтгэвэртээ гарахгүй юу хийгээд яваад бгам өөрөө дундговийнх болохоороо баахан дундговио шагнаа шив дээ жалга довны үзлээсээ хэзээ салах юм бээ энийг ажлаас нь халбал таарна тэтгэврийн өвгөн бүр зөнөчиж
Зочин
2019-02-14 13:55
Эд нар бие биедээ юм өгөлгүйгээр зүгээр нэг сайхан төрийн ажлыг хийчиж болдоггүй юм байх даа.Бодвол амжилттай сайн ажилласан гээд л юм өгөлцөж авалцаж байгаа байлгүй тэр амжилт нь хаана ч байгаан
keyboard_arrow_up