COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Хулгайн гэмт хэрэг 29.1 хувиар буурсан нь сүүлийн 5 жилд гарч байгаагүй том үзүүлэлт

2019 оны 2 сарын 01

Өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд "Сар шинэ"-ийн баярыг тохиолдуулан замын хөдөлгөөний зохицуулалт, нийтийн хэв журмыг зохицуулахтай холбоотой болон гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-аас улс орон даяар "Сар шинэ - 2019" нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд олон гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, үйлдэгдэж болзошгүй аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэд олон нийтэд шуурхай мэдээ, мэдээлэл хүргэх, сэрэмжлүүлэх ажлуудыг хийж байна. 

Arslan.mn

Хэвлэлийн бага хуралд Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа н.Бүрэнбаатар, НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н Амармөрөн, Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч н.Лхагважаргал нар мэдээлэл хийлээ. 

Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг: 

Arslan.mn

ЦЕГ-аас "Сар шинэ -2019" нэгдсэн арга хэмжээний үр дүнгээ тооцож, сар шинийн баярын өдрүүдэд олон нийтийн хэв журмыг хангах тал дээр ажлуудаа төлөвлөн, зохицуулж байна. Нийтийг хамарсан арга хэмжээнд сар шинийн бөхийн барилдаан, гандантэгчилэн хийдэд сүсэгтэн олон цугларах, хурал номын ажлууд, иргэд маань нар харах үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд зохион байгуулдаг болсонтой холбогдуулан хамгаалалт, зохицуулалтуудыг хийж ажиллана. Сар шинийн өдрүүдэд нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас хүч нэмэгдүүлэн ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. Онцгой обьект, эргүүлийн чиглэлд ХСИС болон иргэдийн бүлэг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Томоохон худалдааны төвүүд дээр тодорхой алба хаагчдыг томилж, гэмт хэрэг зөрчил, хулгайгаас урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллуулж байна. 

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н Амармөрөн: 

Arslan.mn

НЦГ-ын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард 2613 гэмт хэрэг гарсан. Өмнөх оны энэ үетэй харьцуулахад 12 хувиар буурсан байна. тэр дундаа хулгайн гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 31 хувиар буурсан үр дүн гарсан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 41 хувиар буурсан байна. Энэ бүхэн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилсэнтэй холбоотой, мөн өөрсдийгөө хамгаалах, олон нийтийн газар явахдаа хянамгай ханддаг болсонтой холбоотой юм. Гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл ихэвчлэн баярын бэлтгэлээ базааж байх хооронд зогсоол дээр тавьсан машиныг нь тонох, орон байрыг нь ухах зэрэг гэмт хэргүүд үйлдэгдсэн жишээнүүд байна. Ирэх амралтын өдрүүдэд аярын хүнсээ бэлдэхдээ халаасны хулгайн гэмт хэрэгт өртөхгүй байх, авто машинаа харуул хамгаалалттай орчинд байрлуулах гэр орноо эзэнтэй байлгах, хөршүүддээ захих зэргээр анхаарч, урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа н.Бүрэнбаатар: 

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас явуулсан Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсны үр дүнд 2019 оны 01 сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 3827 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 192 гэмт хэрэг буюу 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сар шинийн баярыг тохиолдуулан хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр "Хулгайн гэмт хэргийг таслан зогсооё" аяныг лсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ аяныг зохион байгуулснаараа хулгайн гэмт хэрэг сүүлийн 5 жилд буурч байгаагүйгээрээ 29.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Монгол улсад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг, 30 орчим хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар буурсан байна. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй олон төрлийн арга хэмжээ, сэрэмжлүүлэг, иргэдийн маань урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа идэвх, оролцоо, хууль сурталчлан таниулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм. Олон хоног үргэлжлэх баярын өдрүүдийн дараа нийт гэмт хэргий тоо үзүүлэлтүүд нэгтгэгдэнэ. Иргэд, олон нийтийг баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, хувийн эд зүйлдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.  

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч н.Лхагважаргал: Маргааш тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 

Arslan.mn

Иргдийн зүгээс маш их асууж байгаа зүйл бол маргааш буюу хоёрдугаар сарын 02-ны өдрийг ажлын өдөр болгосонтой холбогдуулан дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэхийг ихээхэн асууж байна. Сар шинийн баярын арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг анхааруулья. Нийсэлийн засаг даргын захирамжинд ажлын амралтын өдөр гэж хамааралгүй дугаарын хязгаарлалт үйлчлэх өдрийг зааж өгсөн байгаа учраас захирамжийн дагуу хөдөлгөөний зохицуулалт үйлчилнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-ны 320 орчим алба хаагч хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавьж ажилласан. Энэ бүрэлдэхүүнээрээ баярын өдрүүдэд ажиллах учраас та бүхэн замын хөдөлгөөнд дүрмээ мөрдөж оролцохыг анхааруулья. Битүүний өдрийн хувьд даваа гараг таарч байгаа учраас 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй болно. Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баярын өдрүүдэд ТЦА-хан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна ХСИС-ийн 250 сонсогч оюутан, олон нийтийн цагдаа гээд 800 алба хаагч гудамж, замын хөдөлгөөнд зохицуулалт хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллах болно. Өмнөх жилүүдийг харж байхад хотын төвөөрөө ачаалал сийрэг байдаг боловч гэрэ дохио зөрчих, зам тээврийн осолд холбогдох зөрчил хэрэг гардпаг учраас иргэд олон нийтийг замын хөдөлгөөний дүрмээ барьж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

Arslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599933
0 эможи

k5jj1wb8jx
2020-02-08 05:16
Gorgeous sex movies in hd quality - https://x-movies.net/sex-video/glory-hole-sex-dungeon/
keyboard_arrow_up