COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН талаарх мэдээллийг ТӨЛБӨРТЭЙГӨӨР авч эхэлж байна

2019 оны 1 сарын 18

Arslan.mn

Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгджээ.

2018 онд улсын хэмжээнд 36220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12328 буюу 34 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа аж.

Тиймээс цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх , таслан зогсоох, гаралтыг бууруулах, иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэн аж ахуй нэгж байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байгаа аж.

Тэгвэл өнөөдөр энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, шалтгаан, нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замын тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөх зорилгоор “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн  хурандаа Г.Арсланхуяг:

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн гуравны нэг хувийг эзэлдэг хулгайлах гэмт хэрэг 2005 оноос хойш тасралтгүй өсөж байна. Цагдаагийн байгууллагын хувь энэ гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Шалтгаан нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа иргэний тоо их, үүнээс гадна иргэдийн өөрсдийнх нь сонор сэрэмж муу байна. Тийм учраас бид хулгайлах гэмт хэргийн эсрэг хийж байгаа ажлынхаа арга барилыг өөрчлөх шаардлагатай. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инноваци, олон улсад хэрэглэгдэж байгаа сайн туршлагыг нэвтрүүлэх, иргэд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах,  иргэдийн хандлага, эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой болгох шаардлагатай байна. Тус хэлэлцүүлгийн үеэр энэ чиглэлээр ажилладаг нийт 200 орчим алба хаагчдад дээрх чиглэлээр ажиллах үүргийг өгч байгаа. Манай хэлтсийн хувьд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Та сэргийлж чадна” хэмээх аяныг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд 21 аймгийн цагдаагийн удирдах хэлтэс, нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтраад хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир:

Arslan.mn

Улсын хэмжээнд жилд дунджаар гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй дуудлага 3 сая орчим дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг. Энэ дуудлага гэмт хэргийн 50 орчим хувь нь дан хулгайн гэмт хэргийн дуудлага байдаг. Жилд дунджаар 33 мянган гэмт хэрэг үйлдэгдэхэд тэр гэмт хэргийн гуравны нэг нь хулгайн гэмт хэргийн дуудлага эзэлдэг. Илрүүлэлтийн хувьд 22 орчим хувьтай, хохирол нөхөн төлүүлэх ажил 40-50 хувьтай байна.  Бид энэ гэмт хэрэгтэй тэмцсэнээрээ цаашид Монгол улсын гэмт хэргийн гаралтыг бууруулах гэмт хэргийн илрүүлэлтийн түвшинг ахиулахад чухал нөлөөтэй.  Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг зохион байгуулж байна. Нэгдүгээрт нь бүх аймаг орон нутгийн цагдаагийн байгууллагад хулгайн гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэйгөөр авч эхэлж байна. Хоёрдугаарт энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд, бүртгэгдсэн этгээдүүдэд нэг бүрчлэн хяналтанд авах үйл ажиллагааг энэ онд эхлүүлнэ. Цагдаагийн бүх алба хаагчид сэжигтэй этгээдүүдэд хяналт тавих, хулгай хийхээс өөр арга замаар амьдралаа залгуулах боломжийг цагдаа нар бий болгох юм.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуун:

Arslan.mn

Малын хулгайн гэмт хэргийн гаралт 2017 оныхоос 10 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Илрүүлэлтийн хувьд 37 орчим хувьтай байна. Тус төрлийн гэмт хэргийг бэлчээрээс нь хариулага маллагаа муутай малыг тээврийн хэрэгсэл болон бусад зүйлийг ашиглан хулгайлах тохиолдол их байна. Цагдаагийн байгууллагад малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр дөрвөн хэсэг, есөн аймагт алба хаагчид ажиллаж байна. Малын хулгайн гэмт хэрэг төв аймгуудад мөн хүн амын суурьшлыг дагаад Дорнод, Хөвсгөл , Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгуудад энэ төрлийн гэмт хэрэг их үйлдэгддэг. 

ЦЕГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Э.Батзаяа:

Arslan.mn

Нийслэл хотод хамгийн их хулгайн гэмт хэрэг үйлдэгддэг цэгүүд бол хүмүүс ихээр бөөгнөрч байгаа зах, худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгсэл, автобусны буудлууд байна.  Цагаан сар, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жил эхлэх үеэр энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Удахгүй болох сар шинийн баяртай холбогдуулан зах худалдааны төвүүд дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж, хэд хэдэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан. Эдгээр этгээдүүдийн хувьд ихэнхи нь хуучны архаг гэх тодотголтой  50 гаруй насны этгээдүүд байна. Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд зах, худалдааны төв болон олон нийт цугларсан газруудаар явахдаа биедээ бэлэн мөнгө их хэмжээгээр авч явахгүй байхыг анхааруулж байна. Үүнээс гадна үнэтэй эд зүйлээ биедээ авч явахгүй байх, авч явж байгаа тохиолдолд сонор сэрэмжтэй, гадуур хувцасны дотор кармайнд хийх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас ирэх өдрүүдэд Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй автобуснуудад хяналт шалгалт хийнэ. Автобусанд суурилуулсан камерын үйл ажиллагааны хэвийн байдлыг шалгаж, зөрчил гарвал арилгуулах ажлыг хийх юм. Үүнээс гадна аж ахуй нэгж байгууллагууд байгууллагын ойр орчмоо бүрэн камержуулах хэрэгтэй. Энэ нь гэмт хэргийн илрүүлэлтэд маш том нотлох баримт болдгийг хэлмээр байна.

Arslan.mn

Тус хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг практикт нэвтрүүлэх аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599411
0 эможи

52eopclx6d
2020-02-08 05:14
keyboard_arrow_up