COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НЦГ: Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2019 оны 1 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийн илрүүлэлтэд ахиц гаргах, цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дарга, дэд дарга нартай зөвлөлдөх уулзалтыг энэ оны 01 дүгээр сарын 08- ны өдөр зохион байгууллаа.

 Уулзалтаар Нийслэл хотын иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дарга нараас 144 санал, санаачлага гаргасныг нэгтгэн дүгнэж 12 ажлыг энэ онд хийж хэрэгжүүлэхээр тогтжээ.

Arslan.mn

Мөн 2019 оныг Нийслэлийн хэмжээнд “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар, үр дүнд ахиц гаргах” жил болгох уриалга гарган, ажиллахаар болжээ.

Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэхэд гэмт хэргийн тоон мэдээ өсч, илрүүлэлтийн хувь буурсан Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн үйл ажиллагаанд Мөрдөн шалгах газраас 2019 онд мэргэжил арга зүй, хуульч ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд ахиц гаргах зорилгоор дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Arslan.mn

Эх сурвалж: police.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599186
0 эможи

skc4d8a2jx
2020-02-08 05:13
keyboard_arrow_up