7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 27, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаагийн газар алба хаагчдаа мэргэшүүлэх Сургалтад хамруулав

админ
2019 оны 1 сарын 11

Замын цагдаагийн газрын төв, орон нутгийн нэгжийн ахлах зохицуулагч нарын мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.  

Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх хэлэхдээ “Тус газраас харьяа нэгжийн ахлах зохицуулагч нарын сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтаар алба хаагчдын мэдлэг боловсрол ур чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 56 алба хаагч оролцсон.  

Сургалтын хөтөлбөрийг алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай сэдвүүдийг сонгон мэргэшлийн багш, судлаач, эрдэмтэн нар заан явуулж байна” гэв.

Сургалтын төгсгөлд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан “Та бүгдийн энэ өдрийн амрыг эрье. Та бүхэн бол Тээврийн цагдаагийн албаны болон Замын цагдаагийн газрын бодлого, чиглэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг тус тусын нутаг дэвсгэрт голлон зохион байгуулж байгаа тулгаар гол хүч юм. Сургалт зөвлөгөөнөөр та бүхнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад хууль дүрэм, ялангуяа шинээр батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замууд, хөдөлгөөн зохицуулах болон бусад үйл ажиллагааны журмуудын талаар холбогдох мэдлэг, мэдээллийг олж авсан гэж ойлгож байна.

2018 оны статистик үзүүлэлтээр осол хэргийн тоо буурсан байгаа гэсэн ч бид цаашид урьдчилан сэргийлэх ажлын арга барилаа шинэчлэх, үр дүнг нь дээшлүүлэх, үйл ажиллагаандаа биет хүний хүч хөдөлмөрийг хөнгөвчилсөн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хяналт шалгалтын ажлыг боловсронгуй болгоход илүү санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

Зам тээврийн осол, хэрэг гарах олон шалтгаан нөхцөл байгаа хэдий ч эцэст нь та бидний зүгээс осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, ажлын зохион байгуулалт, ажил мэргэжлийн ур чадвар, идэвх, санаачлагатай ихээхэн холбоотой юм. Сургалтандаа идэвхитэй оролцсон та бүгдэд баярлалаа, цаашдын ажилд амжилт хүсье” хэмээгээд ажлын чиглэл өгч, өнгөрсөн онд ажил үйлсээрээ манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшуулан бүрэлдэхүүний өмнө баяр хүргэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599144
0 эможи

keyboard_arrow_up