COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дурсгалын бичиглэлтэй мөнгөн аягануудын эздийг хайж байна

2019 оны 1 сарын 08

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид црт цагааны гудамжинд дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж аваад байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Шалгалтын явцад гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулийн хүмүүсээс худалдан авдаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Дээрх Урт цагаан орчимд эд зүйл авдаг иргэд нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж хувь хүнээс зарж буй эд зүйлийн гарал үүслийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг аж.

Тухайлбал хураан авсан эд зүйлээс Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав, 113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав, хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс гэсэн дурсгалын бичиглэлтэй 30 орчим мөнгөн аягыг хураанд авч хохирогчдийг эрэн сурвалжилж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598987
0 эможи

ighdv8bec3
2020-02-08 05:13
keyboard_arrow_up