COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БХБ-ын сайд Х.БАДЕЛХАН 2018 онд юу амжуулав?

2019 оны 1 сарын 08

Arslan.mn

БХБ-ын сайд Х.Баделханы өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг тоймлон хүргэж байна. 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулж, Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.
2. “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, Ипотекийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүллээ.
3. Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг 1997 оноос хойш анх удаа буюу 20 жилийн дараа шинэчлэн тогтоож Засгийн газраар батлуулаад байна.
4. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2003 оноос хойш анх удаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.
5. “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн тогтоолоор, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг Засгийн газрын тогтоолоор, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар тус тус батлаад байна.
6. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын хэмжээнд 1542 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
7. Үе үеийн Засгийн газрын үед яригдаж, шийдлээ хүлээж байсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 (нэг) тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг байгууламжыг шинээр барихад бэлэн болоод байна.
8. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг Улсын түүхэнд анх удаа бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүллээ.
9. Азийн хөгжлийн банк, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 10-аад аймгийн төв болон томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг үргэлжүүлэн хийж байна.
10. Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулав.

11. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондох Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Тайшир–Алтай ус хангамж” төслийг эхлүүлээд байна.

12. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Монгол улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ орчмын хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын 8 ш дулаан дамжуулах төвийн ус хангамжийн зангилаа тоноглолыг ашиглалтад оруулсан.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598972
16 эможи

nnam7c4y7c
2020-02-08 05:13
Айтуган
2019-01-11 12:24
Сайд маань тус салбарын хөгжлийн бодлого боловсруулж, бодлогын дагуу маш сайн ажилсан таньд баярлалаа. Ажлаас тань амжилт хүсье:)
Зауре Хажекберийн
2019-01-09 01:44
Улам их амжилт хусье
keyboard_arrow_up