COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаныхан шилдэгүүдээ тодрууллаа

2018 оны 12 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаныхан өнөөдөр /2018.12.26/ энэ оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдадаа шагнал гардууллаа.

Arslan.mnТус албаны “Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар Статистик мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Уянга, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тасгийн ахлах инженер, цагдаагийн ахмад Т.Сайнзаяа, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Ш.Төгсжаргал,“Ажил мэргэжлийн аварга алба хаагч”-аар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Түвшинжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Л.Нандинбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулга нарын 7 алба хаагч, 

Arslan.mn

“Оны онцлох алба хаагч”-аар Мэдээллийн технологи, холбооны төвийн хэлтсийн ахлах инженер, цагдаагийн ахмад Ж.Хатанзориг, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нарангэрэл нар шалгарч шагналаа гардлаа.

Arslan.mn

“Албаны баярын бичиг”-ээр Мэдээллийн технологи, холбооны төвийн хэлтсийн инженер, цагдаагийн дэслэгч Э.Отгонбат, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тасгийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн нарын 14 алба хаагчийг шагналаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598642
0 эможи

keyboard_arrow_up