COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Утааны улиралд нарийн тоосонцрын шүүлтүүртэй маск зүүгээрэй

2018 оны 12 сарын 18

Arslan.mn

Улаанбаатарын агаарын индекс аюултай байдалд зарлахаар хэмжээнд хүрлээ. Ялангуяа хүмүүсийн ажил, хичээл рүүгээ ирж, буцдаг өглөө оройн цагаар бүр ч ихэсч байна. Гэтэл утаанаас хамгаалах маск зүүсэн хүн өдрийн од шиг л харагдана. Дийлэнх иргэд ямар тэмдэглэгээтэй маскийг хаанаас авахаа сайн мэдэхгүй байна гэх тайлбарыг хэлж байгаа бол зарим нь утаанаас хамгаалах маск хэтэрхий үнэтэй байна гэж байгаа юм.

Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10,PM2.5 NO2,SO2,O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, архаг өвчлөл,гуурсан хоолойн үрэвсэл, уушгины багтраа өвчлөл давамгайлж, өндөр настан, бага насны хүүхүүдэд зонхилон бүртгэгджээ.

Тиймээс утаанаас хамгаалах маск зүүхийг та бүхэнд зөвлөж байна. Ингэхдээ энгийн даавуун нэг удаагийн маск бус уушгины хамгийн гүнд нэвтэрдэг PM 2.5 нарийн тоосонцрын шүүлтүүртэй маскыг сонгоорой. Ялангуяа сонгосон маск нүүрний хэлбэрт тань тохирч илүү вакум орчин үүсгэж байх нь чухал гэнэ. Түүнчлэн ам, хамар хоёуланг нь бүрхсэн, амьсгал гаргах хавхлагуудтай. Мөн идвэхжүүлсэн модны нүүрсэн шүүгчтэй маск сонгохыг зөвлөе. Түүнээс их хотын иргэд та бүхэн амралтын өдөр хотоос зайдуухан салхинд гарах, аминдэмтэй, дархлаа дэмжсэн хоол хүнс хэрэглэх зэргээр бага ч атугай агаарын бохирдлоос өөрсдийгөө сэргийлээрэй.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"          ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598408
0 эможи

keyboard_arrow_up