COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Smartcar.mn цахим систем, аппликэйшнаар бүхнийг шийдэх болжээ

2018 оны 12 сарын 18

Arslan.mn

Урсан өнгөрөх цаг хугацаатай уралдан бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж бүгд л цахим орчинд ажлаа амжуулах болсон. Тэр дундаа жолооч нарт зориулагдсан авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг анх удаа бүрдүүлсэн Smartcar.mn цахим үйлчилгээний аппликейшнаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээлийг хянах, татвар төлөх, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллийг авах гээд орон зайнаас үл хамааран асуудлаа шийддэг болсон.

Нийслэлийн жолооч нарт зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем хөгжүүлэх төслөөр цаашид төлбөртэй зогсоолын байршлын мэдээлэл авах, жолоодох эрхийн оноо шалгах, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдох, Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл харах, Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл харах, Замын хөдөлгөөний зөрчил мэдээлэх зэрэг 9 үйлчилгээг шинээр хүргэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598402
0 эможи

keyboard_arrow_up