COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинээр баригдах авто замын төслүүд

2018 оны 12 сарын 11

автозам зурган илэрцүүд

Зам сайтай, дэд бүтэц хөгжсөн газарт хүн ам төвлөрч, түүнийгээ дагаад тухайн газарт мөнгөний эргэлт бий болох нь ойлгомжтой зүйл. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд тус салбарт хэрэгжих төслүүд нэмэгдээд буй. Тухайлбал, ирэх он гэхэд бүх аймгийн төвүүдийг Улаанбаатартай холбохоор төлөвлөсөн. Ингэснээр алслагдмал аймгаас нийслэлийг зориход цаг хэмнэхээс эхлээд, зам тээврийн ослын тоо буурах юм. Түүнчлэн тээвэрлэлт даадаггүй бүтээгдэхүүнийг нийслэлд авч ирж боруулах, эргэлтэд оруулах гээд эдийн засгийн талын ач холбогдол ч олон.  Харин ач холбогдол ихэй авто замын төслүүд яригдах хэдий ч цаасан дээр үлдсэн  нь олон байдаг. Тухайлбал, авто замын сүлжээг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд тусгагдсан боловч баригдааагүй улсын чанартай 4515.7 км зам байдаг талаар нэгдсэн судалгаа бий.  Тиймээс сүүлийн үед яригдаад буй улсын болон гадаадын зээл тусламжаар баригдах  авто замын төслүүд хийгээд, тэдгээрийн явцын талаар мэдээлэл хүргэе.

Энэ оны тухайд зам тээврийн салбарт 64 төсөл хэрэгжүүлж,  374 тэрбум төгрөг  зарцуулахаар тооцсон байдаг.  Үүнээс гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл нь 78 хувийг эзэлж, давамгайлж байгаа юм. Үлдсэн нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжинэ. Авто замын төсөлд 70 орчим тэрбум төгрөг тусгаад буй.  Улсын төвсөөр баригдах авто замуудад баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл багтаж байгаа. Энэ нь  Өлгий-Ховд чиглэлийн авто замын үргэлжлэл бөгөөд хатуу хучилттай 189.7 км урттай юм. Мөн энэ төслийн хүрээнд баруун бүсийн босоо тэнхлэгийн 103.3 км хатуу хучилттай авто зам багтаж байна.

Баруун бүсийн авто замуудтай зэрэгцэн бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь, Замын-Үүдийн авто зам баригдана. Одоогоор тус замын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа. Шинээр баригдах замын ажлууд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замаар үргэлжлэх юм. Уг төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ. Түүнчлэн Орхон, Баян-Өндөрийн, Баянхонгор, Арвайхээрийн авто замын төслүүд хэрэгжихээр багтсан. Мөн Дарханы чиглэлийн 311 км авто замыг шинэчлэх 60 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас батлаад байгаа билээ.

Эх сурвалж: www.erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598096
0 эможи

keyboard_arrow_up