COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно

2018 оны 12 сарын 08

miss enhriimaa зурган илэрцүүд

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөж, титмийн эзэн тодорно.

Тэмцээнд дэлхийн 118 орны миссүүд гурван долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулаад байгаа юм. Монголын мисс Э.Энхриймаагийн хувьд урьдчилсан шатны шалгаруулалтад амжилттай оролцож байна.

Тэрбээр "Miss talent" шалгаруулалтад монгол үндэстний бүжгээр өрсөлдөж, "Шилдэг 10 бүжигчин"-ий нэгээр шалгарсан. Ингэснээр тэрбээр эцсийн шатны шалгаруулалтын  үеэр 10 орны миссүүдтэй хамт бүжиглэхээр болсон юм.  Мөн Э.Энхриймаа интернэт санал асуулгаар хоёрдугаар байрт бичигджээ.

Ийнхүү урьдчилсан шатанд амжилттай оролцсон монголын мисс Э.Энхриймаа  Топ 40-д багтах эсэх нь удахгүй тодрох гэж байна.
“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг өнөөдөр 19.00 цагаас MNC телевиз шууд дамжуулан үзүүлэх юм.
 

Эх сурвалж: olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597990
1 эможи

Зочин
2018-12-09 19:31
en hed bugdeeree miniih bolhiim bga yum chaawaas
Zochin
2018-12-08 15:47
Mongol ydaj 40r bairand orchosoido
зочин
2018-12-08 15:43
монгол эхний 15 дотор орж ирж чадах уу айн үгүй болов уу
keyboard_arrow_up