COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Улс тунхагласны 94 ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн албан хаагч нарт шагнал гардуулах үслолын үйл ажиллагаа боллоо

2018 оны 11 сарын 24

Бүгд Найрамдах улс тунхагласан 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын  цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл, үр хүүхдүүд баяр хүргэж оролцсон юм.

Энэхүү түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа  идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Төгс-ухаан,  Тээврийн цагдаагийн албаны  Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөнийн хяналтын  хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын зэрэг 15 алба хаагчийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг,  Цагдаагийн ерөнхий газрын  Аюулгүй байдлын хэлтсийн  ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаатар,  Мөрдөн байцаах албаны  ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч С.Эрдэнэбилэг нарын 29 алба хаагчийг “Цагдаагийн алдар” тэмдгээр тус тус шагналаа.  

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597528
0 эможи

keyboard_arrow_up