COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ болж байна

2018 оны 11 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 97 дугаар зарлигаар Засгийн газарт өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн алба хаагчдын үйл ажиллагаааг иргэдэд сурталчлах, иргэдийн гаргасан санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх, гаргасан санал хүсэлт, гомдлын мөрөөр хийсэн ажлыг иргэдэд танилцуулах талаар зарлиг гарсан байдаг. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр /2018.11.17/ Цагдаагийн ерөнхий газрын  Мөрдөн Байцаах албанаас нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Arslan.mn

Тус албаны нээлттэй хаалганы өдөрлөгийг МБА-ны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Н.Батзогсох нээж хэлсэн үгэндээ “Мөрдөн байцаах албаны хаалга үүд төр, байгууллага, хувь хүний нууцад зааснаас бусад асуудалд ямагт нээлттэй байдаг. Тиймээс иргэд та бүхэн өөрсдөд хэрэгтэй мэдээ, мэдээллийг ганцхан өнөөдөр гэлтгүйгээр ажлын өдрүүдэд нээлттэйгээр авах бүрэн боломжтой” хэмээлээ. Өдөрлөгт Мөрдөн байцаах албаны хамт олон болон иргэд оролцож байна.

МБА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хурандаа Н.Баясгаланбат:

Arslan.mn

Төрийн байгууллагын үндсэн чиг нь иргэдэд үйлчлэх байдаг. Тэгвэл Өнөөдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас иргэддээ зориулж нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авах, мөн цагдаагийн байгууллага, МБА-ны талаарх санал хүсэлт, тухайлсан гомдлоо өгч шуурхай шийдвэрлүүлэх,  удирдлагуудтай уулзаж мэдээлэл авах бүрэн боломжтой.

Харин хуулиар хязгаарлагдсан зарим нэгэн мэдээллийг манай байгууллагын зүгээс өгөх боломжгүй байдаг. МБА-ны хувьд зургаан хэлтэстэй бөгөөд тодорхой төрлийн гэмт хэрэг буюу Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтэс, хулгайлах гэмт хэргийг мөрдөх хэлтэс, хүн амины гэмт хэргийг мөрдөх хэлтэс, тусгай субьектуудын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс гэсэн тодорхой төрлийн гэмт хэргүүдийг мөрдөх чиг үүрэг бүхий хэлтсүүд  манай албанд харъяалагдаж ажилладаг. 2018 оны хувьд манай албаны зүгээс хэд хэдэн аяныг зохион байгууллаа. Үүнд “Байгалиа хамгаалъя” сарын аяныг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд байгаль орчны гэмт хэргийн талаарх иргэдийн ойлголт, хууль бус ан агнуур, энэ төрлийн гэмт хэргийн талаарх  иргэдийн хууль хяналтын байгууллагад хандах, мэдээлэл өгөх явдал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл байгалиа хамгаалах нь иргэд бидний үүрэг, хууль бус үйлдэлтэй тэмцэх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг иргэд маань ойлгож энэ төрлийн гэмт хэргийг ирлүүлэхэд бидэнтэй хамтарч ажилласан.

Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар ухуулга нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа сүлжээний, пирамид тогтолцооны аргыг ашиглаж иргэдийг залилдаг хэсэг бүлэг хүмүүсээс иргэдийг хамгаалах, энэ гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан аяны үеэр энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой гомдол 90 хүртэл хувиар буурсан дүнтэй байна. Хамтарсан аяныг зохион байгуулах нь хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аянаас гарах үр дүнг нэмэгдүүлэхэд асар их нөлөөтэй нь ажиглагдлаа. Энэ мэтчилэн энэ онд хийж хэрэгжүүлсэн олон ажлыг энэ нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдэд танилцуулж ажиллана. Манай байгууллагын үүд хаалга ганцхан өнөөдөр гэлтгүй бүх өдрүүдэд иргэдэд нээлттэй байна” хэмээлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Тус нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулснаар албаны үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэдийн зүгээс ирэх гомдол, санал хүсэлтийг шуурхай хүлээн авч хуульд заасан журмынх нь дагуу шийдвэрлэхэд анхаарахад чухал нөлөөтэй байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 16 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ЦЕГ- Мөрдөн байцаах алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
597248
4 эможи

keyboard_arrow_up