COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иргэд арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой

2018 оны 11 сарын 10

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн  арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэжээ.

Ингэснээр иргэд burtgel.mn сайтаар орж дараах арван төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон. Үүнд:​

-Цахим үнэмлэхийн лавлагаа

-Оршин суугаа хаягийн лавлагаа

-Төрсний бүртгэлийн лавлагаа

-Гэрлэсний лавлагаа

-Гэрлэсэн эсэх лавлагаа

-Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай лавлагаа

-Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

-Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа

-Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

-Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

Цаашид энэ тоог нэмж иргэдэд шаардлагатай байдаг бүх 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болногэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597058
0 эможи

keyboard_arrow_up