COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Өнөөдөр, маргааш үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

2018 оны 11 сарын 08

Arslan.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-нд /Пүрэв гараг/ тохиож байгаа. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан билээ. 

Эдгээр амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.

СУПЕРМАРКЕТУУД

11 дүгээр сарын 8, 9-нд:

Миний сүлжээ дэлгүүрүүд 08:30-22:00 цагт ажиллана.

"Номин" салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана. 

"Сансар" сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана. 

"Имарт" их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана. 

"Оргил" супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллана.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

Алтжин бөмбөгөр 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

Бөмбөгөр худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-20:00

Да хүрээ авто машины зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нөөс ажиллана. Цагийн хуваарь: 09:30-18:00

Дүнжингарав худалдааны төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-19:00

Зуун айлын барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Мишээл экспо 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:30-19:00

Нарантуул ОУХТ 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-18:00

Өгөөмөр зах 11 дүгээр сарын 7,8,9-нд амраад 10-наас хэвийн ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор 11 дүгээр сарын 8, 9-нд амарна. 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Хархорин худалдааны төв/зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Хүчит шонхор зах 11 дүгээр сарын 8-нд амраад 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 06:00-18:00

Sunday плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:30.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597023
2 эможи

keyboard_arrow_up