COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Энэ сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэргийг шалгасан

2018 оны 10 сарын 25

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлыг хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг 

"АТГ-ын 4 ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Ажлын хэсгүүд үүний өмнө Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Булган аймагт ажиллаад дууссан. Үлдсэн аймгуудад удирдамжийн дагуу 11 дүгээр сарыг дуустал ажиллана. АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллахдаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж үзнэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг ҮАГ-тай хамтран явуулж байна.

Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж хуувь зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан.

Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх  бүхийн албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан,  давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан байна.

Энэ байдлаар хууль зөрчсөний улмаас хянах шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш. Өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.

АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТЫГ ОЛОН НИЙТИЙН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

АТГ-аас төрийн албан хаагчдыг сургах, хууль таниулах, ёс зүйн заавар зөвлөгөө өгөх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Авлигын эсрэг сургалтыг хөтөлбөр, хуваарийн дагуу хийдэг. Одоогоор энэ оны 4 дүгээр улирлын сургалт эхэлсэн байгаа. Өдөр бүр энэ танхимд төрийн албан хаагчид албан тушаал, ажил мэргэжил, эрхлэн гүйцэтгэж байгаа чиг үүргийнхээ дагуу сургалтад хамрагддаг.

АТГ энэ 10 дугаар сард хоёр төрлийн судалгааны дүнг танилцуулж мэдээлсэн. Нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа. Энэ судалгаа АТГ анх удаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500,000-1,000,000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчид хахуульд өгч байсан гэдэг нь судалгааны дүнд тусгагдсан. Энэ бол анхаарал татаж байгаа асуудал. Тиймээс нарийвчлан судалж байгаа.

Нөгөө нь хүүхдийн шударга байдлын судалгаа. Энэхүү судалгааг найм дахь жилдээ зохион байгуулсан. Монгол хүүхдийн шударга байдлын түвшин өмнөх онуудынхаас буурсан үзүүлэлттэй байна.

ЭНЭ САРД ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН 386 ХЭРГИЙГ ШАЛГАСАН

Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны аравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн танилцууллаа.

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596460
0 эможи

keyboard_arrow_up