COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: ХАНАРУ дэлгүүрээс ХУГАЦАА НЬ дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрсэн

2018 оны 10 сарын 17

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

НМХГ-аас нийслэл хотод хийсэн хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт болон сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа Ханару мини маркетын талаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

2018 оны 3 дугаар улирлын байдлаар НМХГ-аас хүнсний аюулгүй байдалд хийсэн шалгалтаар 142 нэр төрлийн 4465 ширхэг 17 килограмм, 83 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэж үзэн хураан авсан байна. 

Мөн 16 нэр төрлийн 136,6 сая төгрөгийн эм, 13 нэр төрлийн 7,4 тонн 5320 ширхэг 114 сая төгрөгийн дарс, 34,8 тонн 104,4 сая төгрөгийн алим, хоёр нэр төрлийн 752 хайрцаг 151 сая төгрөгийг үнэтэй тамхи, 2 сая төгрөгийн үнийн дүнтэй даршилсан ногоо зэргийг устгалд оруулжээ. 

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны Голомт хотхонд үйл ажиллагаа явуулдаг Ханару миний маркетыг иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийхэд хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа, хаяг шошгийн зөрчилтэй 40 нэр төрлийн 11 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг битүүмжлээд байна. Гаалиар хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй бичиг баримтын зөрчилтэй 29 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс дээж авч, шинжлүүлэхээр лабораторид өгсөн. МХЕГ-аас мэдэгдэл авч, гаалийн бүрдүүлэлт хийж орж ирэх ёстой байсан ч эдгээр бүтээгдэхүүнүүд тийм бичиг баримтыг бүрдүүлээгүй байсан. 

Ханару мини маркетад нь нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт нийлүүлсэн хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдлийг хүргүүлжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдэж албан бичиг хүргүүлжээ.

Хамгийн сүүлд 2017 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас “Ханару” мини маркетад шалгалт хийж байхад зөрчил илрээгүй аж. Харин улсын байцаагчдын хийсэн шалгалтын дараа зөрчилтэй бараа бүтээгдэхүүнээ лангуун дээр ил гаргаж тавьдаг гэдгийг хэллээ. Мөн үйлчлүүлэгч, хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа анхааралтай хандахыг НМХГ-аас анхаарууллаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
596108
2 эможи

Зочин
2018-10-18 08:21
Гааль мэргэжлийн хяналтынхан хахууль аваад л дээрхи бараа орж ирж байгаа ш тэ. Тэнэг хүн хуурч байгаа юм шиг яаж гаалийн бүрдүүлэлт хийгээгүй бараа орж ирэх юм бэ
keyboard_arrow_up