COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

62 Хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

2018 оны 7 сарын 13

Arslan.mn

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд иргэд, наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8000 гаруй зөвлөмж сэрэмжлүүлгийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон иргэд олноор цуглардаг худалдаа, үйлчилгээний цэгүүдэд байршуулж, гадаадын иргэд, жуулчдад 1000 гаруй зөвлөмжийг тарааж, бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий 3500 гаруй бугуйвчийг зүүж, эцэг эхээсээ төөрсөн 62 хүүхдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан камерын бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйт эргүүлүүдийг ажиллууллаа.
Наадамчин олныхоо төлөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан цагдаагийн алба хаагч нартаа, тэдний хууль ёсны шаардлагыг ухамсартайгаар биелүүлсэн иргэд наадамчиддаа, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг шуурхай дамжуулсан хэвлэлийнхэндээ талархал илэрхийлье.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59517
0 эможи

keyboard_arrow_up