COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол дахь тансаг зэрэглэлийн хувцасны брэндүүд

2018 оны 9 сарын 23

2018 онд дотоодын эдийн засаг өсөж байгаатай холбоотойгоор тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцасны борлуулалт эргэн сэргэх хандлагатай байгаа гэж Италийн “Canali” брэндийн Монгол дахь салбарын удирдлагууд мэдээлж байна.

Үүнээс өмнө 2013 оноос хойш тус компанийн борлуулалт нэмэгдэж байсан бол 2017 онд эргээд буурсан байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсөөд байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй зэрэгцэн тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэдэг АНУ-ын “Cole Haan” брэнд дотоодын зах зээлд нэвтэрч байна. “Cole Haan” брэнд нь олон улсад 300 орчим салбар дэлгүүртэй бол “Canali” брэнд нь 100 орчим салбар дэлгүүртэй ажээ.

“Cole Haan” гутлын брэнд зах зээлийн судалгаа хийсний дүнд бусад тансаг зэрэглэлийн брэндүүдтэй харьцуулахад хэт өндөр үнэтэй биш боловч хэрэглэгчдийн ажил, амралтдаа ч өмсөж болохуйц гутал худалдан авах сонирхолд тулгуурлан Монголын зах зээлийг сонгосон гэж тус компанийн зүгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595145
0 эможи

keyboard_arrow_up