COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн эхэллээ

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны харъяа нэгжийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өчигдөр эхэллээ.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон харъяа нэгжийн 50 гаруй удирдах албан тушаалтан нар оролцлоо.

Arslan.mn

Сургалт, зөвлөгөөний эхний өдөр Мэдлэг, инновацийн удирдлагаар байгууллагын хөгжлийг хөтлөх, Зам тээврийн осол, гэмт хэргийг шалгахад анхаарах асуудал, Бэлэн бусаар торгох төхөөрөмжийн ашиглалт, Хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх, цагдаагийн төрөл мэргэжлийн албадын хамтын ажиллагаа, Албанд шинээр нэвтрүүлж байгаа хурд хэмжигчийн ажиллах заавар, ашиглалтын талаар зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудын судлаач эрдэмтэд, албан тушаалтан нар оролцож, шаардлагатай мэдээлэл, танилцуулга хийлээ.

Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 22-ныг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжлэх юм.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595123
0 эможи

keyboard_arrow_up