COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ жилийн наадмаар ямар нэг гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй

2018 оны 7 сарын 13

Arslan.mn

Энэ жилийн наадам онцгой сайхан болж өнгөрлөө. Эх сурвалжийн мэдээлснээр наадмын өдрүүдэд ямар нэг гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй ажээ. Баяр наадмын өдрүүдэд замын цагдаагийн 600 гаруй алба хаагч ажиллаж байна.

Наадмын үйл ажиллагааны нэлээд хувь нь буюу хурдан морины уралдаан, уяачдын наадам Хүй долоон худагт болдог. Энэ жилийн тухайд тэнд 30 байгууллагын 1250 алба хаагчийн бүрэлдэхүүн хурдан морьдын уралдааны хамгаалалтад гарсан байна.

Хамгаалалтын үеэр морь дагах автомашины тоог морины комисстой хамтран багасгаж, гэмт хэрэг гарч болзошгүй бүх цэгүүдэд явуулын камер байрлуулж, халаасны хулгай хийж болзошгүй 30 этгээдийг саатуулж, хэв журмын эргүүлийг 24 цагаар ажиллуулж урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай явуулснаар гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй наадам боллоо гэдгийг албаныхан хэллээ.

Өмнөх жилүүдэд их нас, соёолонгийн насны морьдыг 40-50 машин дунджаар дагадаг байсныг цэгцэлж, зөвхөн эмнэлэг, яаралтай тусламж, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах 8 машинд  зөвшөөрөл өгснөөр зөрчилгүй, дэг журамтай  наадам болж өндөрлөв.

Түүнчлэн энэ жил төв цэнгэлдэх болон Хүй долоонхудагийн ойролцоо, наадмын талбай дээр хог бага байсан бөгөөд үндсэндээ хоггүй наадамлалаа гэдгийг  эх сурвалжууд тодотгож буй нь сайн хэрэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59512
1 эможи

keyboard_arrow_up