7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
10 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Өглөөний гудамж” энэ долоо хоног дуустал ажиллана

админ
2018 оны 9 сарын 19

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилсан "Өглөөний гудамж” Соёмбо кино театрын өмнө дахин ажиллаж эхэллээ. "Өглөөний гудамж”-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн болон Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагынхан иргэдэд үйлчилж байна.

Тухайлбал Улсын бүртгэлийн хэлтэс шилжилт хөдөлгөөний бүртгэл, төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх олгох, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, сэргээсний бүртгэл, иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, шинээр хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа олгож байна.

Иргэний үнэмлэхээ захиалах, газрын асуудлаа шийдэх, цахилгааны мөнгөө төлөх, лавлагаа авах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, нээлттэй ажлын байранд бүртгүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авах гээд бүхий л үйлчилгээг энд үзүүлж байгаа. Түүнчлэн арилжааны банкууд болон үүрэн холбооны операторууд ч үйлчилгээ үзүүлж байна.

"Өглөөний гудамж”-нд зочилсноор үйлчилгээ авахаас гадна шатар, даам тоглох, морин хуур, гитар хөгжмийн сургалтад хамрагдаж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал хөдөлгөөн хийх, алдартай хүмүүсийн амжилтын нууцаас хуваалцах сонирхолтой лекц сонсож, дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал бодлоо солилцох ч боломжтой. Эртэч хэн бүхэнд зориулсан "Өглөөний гудамж” энэ долоо хоногийг дуустал ажиллаад ирэх зун хүртэл амрах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595017
0 эможи

keyboard_arrow_up