COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна“ нээлттэй хэлэлцүүлэг болж байна

2018 оны 9 сарын 07
Arslan.mn
Манай улсад сүүлийн жилүүдэд интернет хэрэглээ, түүний хүртээмж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад цахим гэмт хэрэгтэй холбоотой зөрчлийн тоо, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд гадаад улсын халдлагад өртөх тохиолдол ихсэж байгаа юм. Мөн манай улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фэйсбүүк хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээс харвал 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт аж.

Тухайлбал, цахим орчинд “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татах зэрэг зөрчлүүд илэрч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас эдгээр групп, хуурамч хаягийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

Иймээс хүүхэд залуусыг цахим гэмт хэргээс сэргийлэх, тэр дундаа эдгээр гэмт төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлж, өсвөр насны цахим хэрэглээнд анхаарал тавих, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах зорилгоор ЦЕГ-аас UNFRIEND аяныг сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Энэ аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэдэд чиглэсэн мэдээ контент, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхээс гадна ТББ, оюутан залуустай хамтарч олон арга хэмжээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр энэ арга хэмжээний хүрээнд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594633
0 эможи

keyboard_arrow_up