COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УБТЗ: Ослын шалтгаан хүний хүчин зүйлээс бус, үер уснаас болсон

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга И.В.Милостных гамшгаас үүдсэн сэргээн босголтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Осол болсон даруй бид гурван вагонд зорчиж явсан 2000 гаруй хүнийг 16 автобусаар хурдан шуурхай тээвэрлэж аюулгүй газарт хүргэсэн. Үүнийг ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв болон Сайншандын тээврийн байгууллагатай хамтран зохион байгуулж оролцсон. Тэдгээр хүмүүст шаардагдах гэр майхан болон хэрэгцээтэй бараа материалуудад нийт 200 гаруй сая төгрөг зарцуулсан. Цаашлаад үүнээс ч их хэмжээний зардал гарна.

Хөрш зэргэлдээ орнуудтай төмөр замаар уялдаа холбоотой ажилладаг учраас эвдэрсэн замын нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай хийх шаардлага тулгарсан. Энэ үүднээс ОХУ-аас сэргээн босголтын ажлыг гүйцэтгэх баг, кран тэрэгтэйгээ хойд хилээр орж ирж түргэн шуурхай ажилласан. Осолдсон галт тэрэг Москва-Бээжин чиглэлийн Олон Улсын галт тэрэг байсан. Үүнд 170 гаруй гадны жуулчид зорчиж явсан байдаг. Мөн биеийн байдал хүндрэлтэй байсан хоёр хүн эмчийн хяналтад тогтвортой болон хүнд гэсэн нөхцөл байдалтайгаар байж байна. Хоёр хүний нэг нь 68 настай, нөгөө нь 48 настай. Одоогоор Говьсүмбэр аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна."хэмээлээ.

Arslan.mn

Мөн Өнгөрсөн долоо хоног хүнд өнгөрлөө. Үер усны аюулаас болж 747-р км газарт болсон ослын газар ажилласан штабыг өөрийн биеэр ахалж ажилласан. Иймд өөрийн ажлаас чөлөөлөгдөх, хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй. Ослын шалтгаан хүний хүчин зүйлээс бус, үер уснаас болсон учир хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх, өөрөө хариуцлага хүлээх асуудал ярих болоогүй гэж бодож байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол болсон тул би өргөдлөө өгөөгүй. ЗТХЯ-ны дарга нар золгүй явдалтай холбоотойгоор ажлаа өгсөн гэж ойлгож байгаа. Вагоны осолтой холбоотойгоор өргөдлөө өгөх эсэх нь миний хувийн үйлдлийн асуудал хэмээлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593862
0 эможи

keyboard_arrow_up