COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын иргэн монголчуудыг залилан мэхэлж, 138 сая төгрөгийн хохирол учруулжээ

2018 оны 8 сарын 06

БНХАУ-ын иргэн монголчуудыг залилан мэхэлж, 138 сая төгрөгийн хохирол учруулжээ

БНХАУ-ын иргэн С гэгч 1970 онд Өвөрмонголын Өөртөө Засах орны Жирмийн аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр монгол иргэдийн итгэлийг эвдэх замаар нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр анхан шатны шүүхээр тун удахгүй шүүгдэх гэж байна.

Түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэнтэй нь холбогдуулж цагдан хорьсон ч 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргажээ. Гэтэл тэрбээр 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж, зугтсан гэмт хэрэгт дахин холбогдсон байна.

С гэгчийн бусдад учруулсан хохирлыг сийрүүлбэл:

  1. 2011 онд тэрбээр иргэн Б-д “БНХАУ-аас 5 ширхэг “Норд бенц”загварын автомашиныг оруулан ирж, хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж, 2011 оны аранхоёрдугаар сарын 16-ны өдөр “Шинэ төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг БНХАУ дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны тавдугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод 6.000.000 төгрөг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн,
  2. 2014 оны 10 дугаар сард “Чингис” зочид буудлын үүдэнд иргэн М-ээс “Амгалан дахь дулааны станцад ажил олж өгье, урьдчилгаанд мөнгө тушаах хэрэгтэй байна” хэмээн хэлж итгүүлэн, 10.000.000 төгрөг залилан мэхэлсэн,
  3. 2015 оны гуравдугаар сарын 24-ний өдөр иргэн Ц-аас “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн хэлж итгүүлэн, 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,
  4. 2015 оны гуравдугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын иргэн Ө-өөс “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 5040 ам.доллар буюу 9.989.734 төгрөг залилан мэхэлсэн,
  5. 2015 оны гуравдугаар сард “Чингис” зочид буудлын гадаа иргэн А-аас “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил байна, авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөг залилан мэхэлсэн,
  6. 2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт, Улсын их дэлгүүрийн зүүн талын автомашины зогсоол дээр иргэн Ж-аас “Амгалангийн дулааны шугам сүлжээ, сантехникийг засаж шугам тавина, хамтран ажиллана” хэмээн хэлж, 10.000.000 төгрөг залилан мэхэлсэн,
  7. 2015 оны аравдугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М-ээс “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, долоо хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20.000.000 төгрөг залилан мэхэлсэн,
  8. 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Чингис” зочид буудлын үүдэнд иргэн Б-ээс “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж, итгүүлэн 10.000.000 төгрөг залилан мэхэлсэн,
  9. 2015 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбарт иргэн Н-ээс “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд, 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн, 20.000.000 төгрөгийг нь залилан мэхэлж, бусдад нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593514
0 эможи

keyboard_arrow_up